Төмөрбулаг сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурал тус өдрийн 10 цаг 30 минутанд багийн засаг даргын өрөөнд боллоо. Хуралд: Багийн засаг дарга зөвлөлийн гишүүн Ц.Доржготов, зөвлөлийн гишүүн З.Лхагвадорж, С.Мөнхбаяр, Д.Баттулга нар оролцов. Хурлын ирц 82 5-тай байв. Багийн ИНХ-ын Зөвлөл хуралдаж багийн ИНХ-ын 2024 оны 04 дүгээр улирлын буюу анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 12 цагт сумын соёлын төвд хуралдуулахаар товлон зарласан байна. Сумын ИТХ-ын 11 дүгээр сарын 04-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" 1-107 тоот албан бичгийн дагуу багийн ИНХ-аар хэлэлцэх асуудлыг тогтоолоо. Үүнд:
1. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
2. Багийн ИНХ-ын Зөвлөл байгуулах
3. Багийн ойн сангаас бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах
4. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай
5. Төрийн одон медальд тодорхойлох тухай
6. Хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн асуудал
ИТХ-ын ажлын алба