2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын төвийн багийн иргэдийн Нийтийн Зөвлөл хуралдаж хурлаас ИНХ-ыг 2024 оны 4 дүгээр улирлын буюу анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт сумын соёлын төвд хуралдуулахаар товлон зарлав. Тус багийн зөвлөлийн хуралд Ш.Нацагдорж, Б.Пүрэв- Осор, С.Болорсайхан нар оролцов. Сумын ИТХ-ын "Чиглэл хүргүүлэх тухай" 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/107 тоот албан бичгийн дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батласан байна. Үүнд:
1. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
2. Багийн ИНХ-ын зөвлөл байгуулах
3. Багийн ойн сангаас бэлтгэх модны тоо, хэмжээний дээд хязгаарыг батлах
4. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай
5. Төрийн одон медальд тодорхойлох тухай
6. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийн асуудал
ИТХ-ын ажлын алба