2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төмөрбулаг сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Багийн хуралд багийн нийт 306 өрхийн төлөөллөөс 200 гаруй өрхийн төлөөлөл 333 иргэн оролцож ирц хүчин төгөлдөр байв.. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батласан байна. Үүнд:
1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчаар М.Магсаржаламыг улируулан сонгов.
2. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг батлав.
3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлын хэсэг байгуулав.
4. Багийн Засаг даргыг сонгов.
5.Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг байгуулав.
6. Багийн ойн сангаас 2025 онд бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай хэлэлцэж тогтоолоор батласан байна.
7. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцээ батлав. /Багийн иргэдээс гаргасан саналыг дэмжиж, 2025 онд гэр бүлийн хэрэгцээнд хашаа барих, төмс хүнсний ногоо тариалах болон шинээр өвөлжөө хаваржааны газартаа гэрчилгээ авах иргэдийн саналыг хэлэлцсэн байна./
8. Багийн нийт 19 иргэнийг төрийн дээд шагналд тодорхойлохоор нэрийг нь дэвшүүлж баталсан байна.
Багийн Засаг даргад Б.Батхишиг, Н.Оюунбаатар, Ц.Доржготов, Ө.Ган-Эрдэнэ, С.Түвшинжаргал, Ц.Нямдорж нар нэрээ дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч Б.Батхишиг, Н.Оюунбаатар нарыг дахин санал хураалтад оролцуулсан байна. Үүнээс Н.Оюунбаатар нь 185 хүний санал буюу 55,5%, Б.Батхишиг нь 147 хүний санал буюу 43,8%-н саналыг тус тус авсан байна. Н.Оюунбаатарыг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцон нэрийг нь дэвшүүлж, сумын Засаг даргад батламжлуулахаар өргөн мэдүүлэхээр иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг батлав. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн 7 хүний бүрэлдэхүүнээр баталж, багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн 5 иргэн, Багийн Засаг дарга, Хуралдаан даргалагч нарыг оруулан баталсан.