Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдав.

2024-11-11

2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 16 цагт багийн соёлын төвд  багийн иргэдийн Нийтийн Хурал эхлэв.  Багийн хуралд  хурал эхлэхэд 201 өрхийн төлөөллөөс 68 өрхийн төлөөлөл ирж нийт хуралд 203 иргэн оролцож ирц хүчин төгөлдөр байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Үүнд:

1. Багийн иргэдийн Нийтийн  хуралдаан даргалагчаар Э.Батхуягийг  сонгов.

2. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Хоёрдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг батлав.

3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулан ажлын хэсгийг байгуулав.

4. Багийн Засаг даргыг сонгов.

5. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг сонгов.

6. Багийн ойн сангаас 2025 онд бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай хэлэлцэж тогтоолоор батлав.

7. Багийн иргэдээс Төрийн дээд шагналд  тодорхойлохоор иргэдийг нэрийг дэвшүүллээ.

Багийн Засаг даргад Б.Сэнгэравдан, Ч.Цэдэвсүрэн, Д.Даваадалай, Д.Очирбат, О.Дашчирэв нар нэрээ дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн дахин санал хураалтанд оролцуулсан байна. Үүнээс Д.Очирбат 107 хүний санал буюу 52,7 %,  Б.Сэнгэравдан 96 хүний санал буюу 47,3 %-н саналыг тус тус авсан байна. Д.Очирбатыг багийн Засаг даргад батламжлуулахаар өргөн мэдүүлж иргэдийн Нийтийн хурлын хуралдааны тогтоолыг батласан байна. Багийн иргэдийн Хурлын Зөвлөлийн гишүүнээр багийн засаг дарга, хуралдаан даргалагч, иргэдээс Д.Зоригоо, Х.Ганбат, П.Баасандалай, Б.Отгонбаяр, Д.Даваадалай нарыг  оруулан баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%