2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төмөрбулаг сумын тариат багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдав. Багийн хуралд багийн нийт 259 өрхийн төлөөллөөс 98 өрхийн төлөөлөл хурал эхлэхэд ирсэн тул хурлыг эхлүүлсэн байна. Багийн хураллд нийт 297 иргэн оролцож ирц хүчин төгөлдөр байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Үүнд:
1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчаар Б.Бямбабаярыг сонгов.
2. Төмөрбулаг сумын гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг батлав.
3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.
4. Багийн Засаг даргыг сонгов.
5. Багийн иргэдийн Нийтийн Зөвлөлийг байгуулав.
6. Багийн ойн сангаас 2025 онд бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай хэлэлцэж тогтоолоор баталсан байна.
Багийн Засаг даргад Л.Цэдэндамба, Т.Гомбожав, М.Жавзандулам, Л.Цэрэнпунцаг, Л.Батсайхан нар нэрээ дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч Л.Цэдэндамба, Т.Гомбожав нарыг дахин санал хураалтад оролцуулсан байна. Үүнээс Л.Цэдэндамба нь 162 хүний санал буюу 54,5%, Т.Гомбожав нь 135 хүний санал буюу 45,5%-ийн санал тус тус авсан байна. Л.Цэдэндамбыг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцон нэрийг нь батламжлуулахаар өргөн мэдүүлж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг батлав. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн гишүүнээр багийн засаг дарга, хуралдаан даргалагч, иргэдээс М.Жавзандулам, Л.Цэрэнпунцаг, Л.Батсайхан , Т.Гомбожав нарыг оруулан баталсан байна.