Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төмөрбулаг сумын дөрөвдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдав.

2024-11-12

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төмөрбулаг сумын Тээл багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдав. Багийн хуралд багийн нийт  207 өрхийн төлөөллөөс 200  гаруй өрхийн төлөөлөл 266 иргэн оролцож ирц хүчин төгөлдөр байрв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Үүнд: 

1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчаар Ц.Нямхандыг улируулан сонгов.

2. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Дөрөвдүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны дэгийг батлав.

3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.

4. Багийн Засаг даргыг сонгов.

5. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг байгуулав.

6. Багийн ойн сангаас 2025 онд бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай хэлэлцэж тогтоолоор баталсан байна.

7. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцэн батлав. /Багийн иргэдээс гаргасан саналыг дэмжиж, 2025 онд  шинээр өвөлжөө, хаваржааны газартаа гэрчилгээ авах, хөцөө хашаа барих зэрэг иргэдийн саналыг хэлэлцсэн байна. /

8. Багийн нийт  28 иргэнийг төрийн дээд шагналл тодорхойлохоор нэрийг нь дэвшүүлж баталсан байна.

Багийн Засаг даргад Н.Мөнх-Эрдэнэ, Б.Сэргэлэн, П.Мягмарсүрэн, Д.Одбаяр нар нэрээ дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдээс хэн нь олонхийн санал аваагүй ба 2 нэр дэвшигчийн санал тэнцсэн тул 2 дахь санал хураалтанд санал тэнцсэн 2 нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан байна. Нэ дэвшигчдээс хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч Н.Мөнх-Эрдэнэ, Д.Одбаяр нарыг дахин санал хураалтанд оролцуулсан байна. Үүнээс Н.Мөнх-Эрдэнэ 137 хүний санал буюу 51,7%, Д.Одбаяр 128 хүний санал буюу 48.3%-ийн санал тус тус авсан байна.  Н.Мөнх-Эрдэнийг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцон нэрийг нь дэвшүүлж, сумын Засаг даргад батламжлуулахаар өргөн мэдүүлж иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг баталсан байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг  Багийн Засаг дарга, хуралдаан даргалагч, иргэдээс Д.Эрдэнэжаргал, М.Даваачулуун нарыг сонгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%