Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төмөрбулаг сумын тавдугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдав.

2024-11-12

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Багийн хуралд багийн нийт  өрхийн төлөөллөөс  238 иргэн оролцож ирц хүчин төгөлдөр байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Үүнд:

1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчаар Б.Пүрэв-Осорыг улируулан сонгов.

2. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын тавдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг батлав.

3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.

4. Багийн Засаг  даргыг сонгов.

5. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг байгуулав.

6.Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцэн батлав. /Багийн иргэдээс гаргасан саналыг  дэмжиж, 2025 онд гэр бүлийн хэрэгцээнд хашаа барих, төмс хүнсний ногоо тариалах зэргээр газар авах саналыг хэлэлцсэн байна./

Багийн Засаг даргад Б.Пунцагбалжир, Н.Бямбачулуун, Ш.Нацагдорж, Б.Мэндсайхан, М.Оюунсүрэн нар нэрээ дэвшүүлсэн байна. нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч Б.Пунцагбалжир, Н.Бямбачулуун нарыг дахин хураалтад оролцуулсан байна. Үүнээс Б.Пунцагбалжир 131 хүний санал буюу 55.1%, Н.Бямбачулуун 107  хүний санал буюу 44.9% -н санал тус тус авсан байна. Б.Пунцагбалжирыг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцон нэрийг нь дэвшүүлж, сумын Засаг даргад батламжлуулахаар өргөн мэдүүлж иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг батлав. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг байгуулж , зөвлөлийн гишүүнээр Б.Пунцагбалжир, Б.Пүрэв-Осор, С.Болорсайхан, Д.Түмэнжаргал, Б.Наранчимэг нарыг сонголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%