2024 оны 11 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Удирдлагын академийн богино хугацааны чадавхжуулах сургалтанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагууд нийт 23 хүн хамрагдлаа. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хурлын төлөөлөгч нарт зориулсан захиалгат сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулж чадавхжууллаа. Сургалтаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн зарчмууд ба хэм хэмжээний зохицуулалт, үндэсний хэмжээнд тодорхойлсон бодлогыг орон нутгийн түвшинд бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн төлөвлөх зэргээр сургалтыг орсон байна.