2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Сумын ИТХ-ын дарга, Соёлын төвийн эрхлэгчийн баталсан удирдамжийн дагуу Бүгд найрамдах Улсыг тунхаглаж, үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан ЕБС-н 6-8, 9-12 гэсэн ангилалаар Дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 6 баг идэвхтэй оролцож шагнаж урамшуулав. Сумын ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ЕБС-н ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Архи тамхины хор уршиг" - сэдэвт Дэвжээ тэмцээнд:
1-р байранд Х.Батцагаан багштай 12а анги
2-р байранд О.Бадамгарав багштай 10а анги шалгарсан байна.
Дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Найз байя дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй " сэдэвт Дэвжээ тэмцээнд:
1-р байранд С._Батчимэг багштай 8б анги
2-р байранд Э.Мөнхжаргал багштай 7а анги
3-р байранд О.Бадамгарав багштай 8а ангийн охидын баг
4-т тусгай байранд 8а ангийн хөвгүүдийн баг тус тус орсон байна. Тэмцээний үеэр ИТХ-н ажлын албанаас Үндсэн хуулийг сурталчилж ажилласан байна. Шагналыг ИТХ-н гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс нийтдээ 300,000 төгрөгний шагналаар шагнаж урамшуулсан байна. Шагналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхтөр гардуулан өгөв.
ИТХ-ын ажлын алба