Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ЕБС-н сурагчдын дунд "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулав.

2024-11-22

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  сумын соёлын төвд Бүгд найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан ИТХ-н дарга, ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Үндсэн хууль болон танин мэдэхүйн сэдэвт "Алтан хонх" тэмцээнийг  ИТХ-н ажлын алба , ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэмжилтэн нар хамтран амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт  110 хүүхэд хамрагдлаа. Тэмцээний шагналд эхний 3 байрыг шалгаруулж нийтдээ 100,000 төгрөгний  өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлсээр  шагнасан. Шагналыг  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхтөр гардуулав.

Алтан хонх тэмцээнд:

1-р байранд 10а ангийн сурагч М.Уянга

2-р байранд 10а ангийн сурагч Б.Гал-Эрдэнэ

3-р байранд 12 а ангийн сурагч Э.Энхжин нар шалгарч шагнаж урамшууллаа.

 

ИТХ-н ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%