Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан шатрын тэмцээнд зохион байгуулав.

2024-11-22

Монгол Улсын Үндсэн хуулийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг  11 сарын 23-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн танхимд амжилттай зохион байгуулж өндөрлөв. Тэмцээний эрэгтэй төрөлд 9, эмэгтэй төрөлд 3 тамирчин оролцсон байна. Шатрын тэмцээнийг тойргийн системээр тоглосон байна. Төрөл тус бүрд эхний 3 байранд шалгарсан тамирчдад нийтдээ 240,000 төгрөгийн мөнгөн шагналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхтөр  гардуулан өглөө.

Эрэгтэй төрөлд:

1-р байранд Г.Баясгалан /англи хэлний багш/

2-р байранд Б.Хишигбат /түүхийн багш/

3-р байранд Б.Ёндонсамбуу /татварын улсын байцаагч/

Эмэгтэй төрөлд:

1-р байранд Э.Анужин/ ЕБС-н сурагч/

2-р байранд Э.Мөнхтуяа/ математикийн багш/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%