Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сумын удирдлагууд оролцон хэлэлцүүлэг зохион байгуулав.

2024-11-27

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагт  ЗДТГ-ын Иргэний танхимд орон нутагт худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сумын удирдлагууд оролцон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгээр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд тусгай зөвшөөрөл авах баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлагыг хангах нь дарамт үүсгэж байгаа эсэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны /өвөл, зуны/ цагийн хуваарийг шинэчлэн тогтооход хэлэлцүүлгийн үр дүнгээр гарсан санал бүтээлч шийдлийг холбогдох байгууллагад хүргэх зорилготойгоор хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт сумын ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ИТХ-н нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж /ажлын хэсгийн ахлагч/, Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир, ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ж.Нямханд/Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/  П.Ганчимэг/хууль эрх зүйн мэргэжилтэн/  Ц.Баярцэнгэл /хэсгийн төлөөлөгч/, Б.Ёндонсамбуу/ татварын байцаагч/,  10 худалдаа үйлчилгээний газрын төлөөлөл оролцлоо.

 

ИТХ-н ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%