Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдав.

2024-11-28

ИТХ-ын Зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав, Б.Энхбаяр, А.Оюунчимэг, Н.Бямбачулуун нар оролцов.  Хурлын  ирц  100%-тай байлаа. ИТХ-ын Зөвлөлийн хуралд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир, ЗДТГ-ны дарга Г.Нямханд нар оролцов.  Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлалаа.

2.Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалттай урьдчилсан байдлаар танилцаж хэлэлцэх асуудлыг батлав.

2.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Шилэн дансны ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай

2.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт, үнэлгээний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

2.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Өмчийн хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай

2.4.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай

2.5.Хоршоо хөгжүүлэх сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний саналын тухай

2.6.Төмөрбулаг сумын хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний саналын тухай

2.7.Төмөрбулаг сум байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороо/төв комисс/

2.8.Төмөрбулан сумын 100 жилийн ойн бэлгэ тэмдэг/лого/, ойн медалийн загварыг шалгаруулах уралдаан зарлах тухай

2.9.Төмөрбулаг сумын 100 жилийн түүхэн номыг бүтээх ажлын хэсэг байгуулах тухай

ИТХ-н ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%