Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийн талаар сонсгол зохион байгуулав.

2024-11-29

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/31 тоот захирамжийн дагуу  орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийн  2024 оны зарцуулалтын төсвийн сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг ЗДТГ-н Иргэний танхимд  хийв. Сонсголыг төсвийн сонсгол хийх төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу  зохион байгуулж ажиллаа. Сонсголд: ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг /ИТХ-ын төлөөлөгч/, засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир /ИТХ-н төлөөлөгч/,  ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, ИТХ-ын төлөөлөгч Д.Очирбат, Б.Энхбаяр, С.Болорсайхан, иргэдийн төлөөлөл Д.Түмэнжаргал, Д.Далайжаргал, Ц.Дарьсүрэн, Ч.Цэдэвсүрэн, Б.Пүрэв-Осор, Д.Баттулга, үнэлгээний хорооны гишүүн албан байгууллагын төлөөлөл М.Энхбат, Д.Мягмарцэнд, Д.Цэнд-Аюуш, Н.Доржсүрэн, цэцэрлэгийн эрхлэгч  А.Амаржаргал, соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр, эрүүл мэндийн төвийн лаборант Б.Баяржаргал  гэсэн 20 хүн сонсголд оролцлоо.

ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж сонсголыг даргалан явууллаа. Төсвийн хяналтын сонсголоос дараах дүгнэлтийг гаргав: Үүнд:

1.Суманд ОНХС-н хөрөнгөөр хийгдэх тендерийг ил тод нээлттэй явуулж байх, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэж байх

2.Сумын хоршоо, аж ахуйн нэгжүүдийн дунд хэлэлцүүлэг, форм зохион байгуулж суманд зарлагддаг тендерт оролцуулж байх

3.Мал аж ахуйн татварын орлого болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хөндлөнгийн хяналтыг хийлгэх

4.Хийгдсэн ажлыг хүлээн авдаг комиссуудыг чадавхижуулах, хариуцлагажуулах

5.Малчдын дунд сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, татвараа төлсөн малчдыг урамшуулах ажлыг зохион байгуулж цаашид малчдаас орох орлогыг төвлөрүүлэх

6.Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох чиглэлийн тэргүүлэх чиглэлд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах чиглэлээр төсөл бичсэн хоршоонд зээл олгох гэсэн заалт байгаа түүнийг  мэдээлж ажиллах

7.Мэдээллийг ил тод нээлттэй болгох, сурталчлах 

8.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон мал аж ахуйн албан татвараас орсон орлогоос  хийгдсэн ажлынхаа талаар  ард  иргэдэд сурталчилж ажиллах

ИТХ-н ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%