2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагт ЗДТГ-н Иргэний танхимд сумын ИТХ-н дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн хурал болов. Хуралд: ИТХ-н дарга бөгөөд ГХУСАЗСЗ-н дарга Б.Мөнхтөр, ИТХ-н нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-н мэргэжилтэн Т.Тэрбиш, зөвлөлийн гишүүн Г.Нямханд-ЗДТГ-ын дарга, П.Ганчимэг-ЗДТГ-ын хууь лэрх зүйн мэргэжилтэн, Д.Өлзийсайхан-ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн, А.Амаржаргал-цэцэрлэгийн эрхлэгч, Ц.Ууганбаяр- сумын тээвэр зохицуулагч, Б.Пунцагбалжир-5-р багийн Засаг дарга, Н.Оюунбаатар-1-р багийн Засаг дарга, Ж.Нямханд- ХАА-н тасгийн мэргэжилтэн, Л.Цэдэндамба-3-р багийн Засаг дарга, М.Нямдэлгэр- соёлын төвийн эрхлэгч, Д.Хишигсайхан- байгаль орчны мэргэжилтэн, Б.Рагчаасүоэн- ЭМТ-н их эмч, Н.Мөнх-Эрдэнэ- 4-р багийн Засаг дарга нар оролцов. Хурлын ирц 76,1 хувьтай байв. хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Хамтарсан багийн 2024 оны ажлын тайлан танилцуулах
2.Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 онд зохион байгуулсан ажлын тайлан танилцуулах
3.Суманд 2024 оны эхний 10 сард үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн бүрэлдэхүүний мэдээлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаврын талаар мэдээлэх
4.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2024 оны сүүлийн хагас жилд зохион байгуулсан ажлын тайлан, төсвийн зарцуулалтын мэдээлэл
5.Бусад асуудал/ ГХУС тухай хуулийн хүрээнд -асуудал санаачлагчид/
ИТХ-н ажлын алба