Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус II хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдлаа. Хурлын ирц 66,6 %-тай байв. Хуралд: ИТХ-н дарга Б.Мөнхтөр, ИТХ-н төлөөлөгч С.Болорсайхан, Б.Энхбаяр, Ч.Жадамба, А.Оюунчимэг, О.Даваадорж, Т.Пүрэв-Очир, Н.Төмөрхуяг, Л.Бат-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Ц.Нямханд, Ж.Лхагважав, М.Оюунсүрэн, М.Мягмар нар хуралд оролцов. Албан ажлаар чөлөө авсан Д.Очирбат, Н.Оюунбаатар, албан ёсоор чөлөө авсан А.Мөнх-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар байв. Ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Шилэн дансны ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай
2.Сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт, үнэлгээний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Өмчийн хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай
4.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийг шинэчлэн баталж, зээл олгох тэргүүлэх салбар, чиглэл, олгох зээлийн дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай
5.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
6.Төмөрбулаг сумын хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний саналын тухай
7.Төмөрбулаг сум байгуулагдсаны 100 жилийн ойн бэлгэ тэмдэг/лого/, ойн медалийн загварыг шалгаруулах уралдаан зарлах тухай
8.Төмөрбулаг сумын 100 жилийн түүхэн номыг бүтээх ажлын хэсэг байгуулах тухай
ИТХ-ын ажлын алба