Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаа.

2024-12-06

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаа. Ажлын хэсэг ЗДТГ-ын Иргэний танхимд  ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын албан хаагчид, албан байгууллагуудын дарга эрхлэгч нартай уулзалт хийв. Мөн ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ахмадын хороо, Соёлын төв, уурын зуухны үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өгч ажиллав.

Ажлын хэсгээс дараах үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өгөн ажиллав.

1.Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгч ажиллав.

2.Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл  ажлыг хангах төлөвлөгөөний биелэлттэй танилцав.

3.Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Р.Машбат сумын ИТХ-н албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт хийлээ.

3.Сумын иргэдтэй уулзалт хийж аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналыг  иргэдээс  авлаа.

4.Сумын иргэдэд аймаг, сумын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч ажиллав.

5.Сумын  хэмжээнд тулгамдсан асуудлуудын талаар иргэдийн санал бодлыг сонсож хариултыг өгч ажиллав.

6.Ажлын хэсэг суманд ажиллаж төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажилласны дараа дүнгийн хурал хийж үүрэг чиглэлийг өгч ажиллаа.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%