2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төвийн бүсийн аварга шалгаруулах сорилго "Адуучин-2024" тэмцээнийг Төмөрбулаг сумын 2 дпугаар багийн адуучин залуус амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд: Уг тэмцээнд нийт төвийн бүсийн сумдын 103 адуучин залуус оролцлоо.
1-р байранд Тариалан сумын адуучин Сайханбаяр
2-р байранд Тосонцэнгэл сумын адуучин Пүрэв-Очир
3-р байранд Монгол Улсын аварга адуучин Мягмарсүрэн
4-р байранд Эрдэнэбулаган сумын адуучин Батбаясгалан
5-р байранд Түнэл сумын адуучин Мөнхбаатар нар тус тус шалгарсан байна..Адуучин тэмцээнийг ивээн тэтгэгчээр сумын ИТХ-ын төлөөлөгч А. Оюунчимэг оролцож шагнал гардуулсан байна. Сумын ИТХ-ын төлөөлөгч А.Оюунчимэг нь хамгийн залуу амжилт гаргасан 1 адуучинд 200000 төгрөгний шагнал, бага насны тэмцээнд оролцсон 2 хүүхдэд 40000 төгрөгний шагнал олгосон байна.