2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, ИТХ-н төлөөлөгч зөвлөлийн гишүүн Ж.Лхагважав, А.Оюунчимэг, Б.Энхбаяр нар хуралд оролцов. Хурлын ирц 80%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 3 дугаар хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлав.
2. Хэлэлцэх асуудалд:
2.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын ажиллах журмыг батлах
2.2.Үндсэн хөрөнгө актлах, шилжүүлэх, дахин үнэлэх дуудлага худалдаагаар худалдан борлуулах саналын тухай
2.3.Хөрөнгө шинээр бүртгэх тухай
2.4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 онд баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайлан хэлэлцэх
2.5.Сум хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх
2.6.Суманд 2025 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох
2.7.Сумын газар зохион байгуулалтын 2024 оны тайлан хэлэлцэж, 2025 оны төлөвлөгөө батлах
2.8.Суманд 2024 онд гарсан гэмт хэрэг зөрчлийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай
2.9.Сумын 2025 оны төсөв батлах
2.10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2025 онд бараа , ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлах
2.11.Төмөрбулаг сум байгуулагдсаны 100 жилийн ойн нэршил тогтоох тухай
2.12.Төмөрбулаг сумын 100 жилийн түүхэн номыг бүтээх ажлын зохион байгуулалтын тухай
ИТХ-н ажлын алба