Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал болов.

2024-12-17

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд Зөвлөл, Хороодын өргөтгөсөн хурлыг хийв. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, Зөвлөлийн гишүүн  ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбаяр, Ж.Лхагважав, А.Оюунчимэг, Н.Бямбачулуун нар оролцов. Зөвлөлийн хурлын ирц 100% байлаа. Нийгмийн бодлого, дэд бүтэц, цахим бодлогын хөгжлийн хорооноос Т.Пүрэв-Очир, Б.Энхбаяр, С.Болорсайхан, М.Мягмар, Н.Бямбачулуун-ирц 85,7%, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос М.Оюунсүрэн, Ж.Лхагважав, Н.Мөнх-Эрдэнэ,- ирц 43%,,  Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооноос Б.Мөнхтөр, Ц.Доржготов, Д.Очирбат, Н.Бямбачулуун, А.Оюунчимэг -ирц 57,1%, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос Н.Оюунбаатар, Т.Пүрэв-Очир, Ж.Лхагважав, Д.Очирбат-ирц 57,1% -тай байв. 

Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурлаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит III хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцаж үүрэг чиглэл өгч ажиллаа.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%