2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан болов. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-н төлөөлөгч С.Болорсайхан, Ц.Доржготов, Д.Нямсүрэн, Н.Оюунбаатар, Б.Энхбаяр, Н.Бямбачулуун, Ч.Жадамба, Д.Очирбат, А.Оюунчимэг, Г.Бямбасүрэн, Н.Төмөрхуяг, Л.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Ц.Нямханд, Ж.Лхагважав, М.Мягмар, М.Оюунсүрэн нар оролцов. Хурлаас чөлөө авсан төлөөлөгч Т.Пүрэв-Очир, тасалсан төлөөлөгч О.Даваадорж нар байлаа. Хурлын ирц 90,4%-тай байв. Хуралд албан байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо. Сургуулийн захирал Д.Мягмармаа, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Рагчаасүрэн, соёлын төвийн дарга М.Нямдэлгэр нар оролцов.
ИТХ-ын ээлжит III хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын ажиллах журмыг батлах-Асуудлыг танилцуулсан нь ИТХ-н дарга Б.Мөнхтөр
2. Үндсэн хөрөнгө, актлах, шилжүүлэх, дахин үнэлэх, дуудлага худалдаагаар худалдан борлуулах саналын тухай-Асуудлыг танилцуулсан нь:Сумын засаг дарга Н.Төмөрхуяг
3. Хөрөнгө шинээр бүртгэх тухай-Асуудлыг танилцуулсан нь: Сумын засаг дарга Н.Төмөрхуяг
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 онд баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайлан хэлэлцэх тухай-Асуудлыг танилцуулсан нь: ЗДТГ-н хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг
5. Сум хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх тухай-Асуудлыг танилцуулсан нь:ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан
6. Суманд 2025 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай -Асуудлыг танилцуулсан нь:Байгаль хамгаалагч Ч.Амаржаргал
7. Сумын газар зохион байгуулалтын 2024 оны тайлан хэлэлцэж, 2025 оны төлөвлөгөө батлах тухай-Асуудлыг танилцуулсан нь: Газрын даамал Х.Нямрагчаа
8. Суманд 2024 онд гарсан гэмт хэрэг, зөрчлийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай-Асуудлыг танилцуулсан нь:ИТХ-н мэргэжилтэн Т.Тэрбиш
9. Төмөрбулаг сум байгуулагдсаны 100 жилийн ойн нэршил тогтоох тухай-Асуудлыг танилцуулсан нь:Сумын засаг дарга Н.Төмөрхуяг
10. Төмөрбулаг сумын 100 жилийн түүхэн номыг бүтээх ажлын зохион байгуулалтын тухай-Асуудлыг танилцуулсан нь:Сумын засаг дарга Н.Төмөрхуяг
11. Сумын 2025 оны төсөв батлах тухай-Асуудлыг танилцуулсан нь:ЗДТГ-н төрийн сангийн мэргэжилтэн Г.Пүрэвжав
12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2025 онд бараа , ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлах тухай-Асуудлыг танилцуулсан нь: ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтэн Г.Пүрэвжав
ИТХ-н ажлын алба