2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд сумын Улаан загалмайн анхан шатны хорооны зөвлөлийн хурал хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд УЗАШХ-ны тэргүүн Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд УЗАШХ-ны дарга Ц.Бямбадорж, УЗАШХ-ны нарийн бичгийн дарга Б.Наранчимэг, зөвлөлийн гишүүн Д.Өлзийсайхан-сумын нийгмийн ажилтан, М.Нямдэлгэр-соёлын төвийн дарга, Б.Амаржаргал-ЭМТ-н бага эмч, М.Зоригтбаатар-сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Н.Оюунбаатар-1-р багийн засаг дарга, Д.Очирбат-2-р багийн засаг дарга, Л.Цэдэндамба- 3-р багийн засаг дарга, Н.Мөнх-Эрдэнэ-4-р багийн засаг дарга, Б.Пунцагбалжир-5-р багийн засаг дарга нар оролцов. Хурлын ирц 80%-тай байв.
УЗАШХ-ын зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын УЗАШХ-ны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг батлах тухай
2.Сумын УЗАГХ-ны 2024 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх
3.2024 оны татвар хандив бүрдүүлэлтийн талаар
4.Сумын УЗАШх-ны 2025 оны төлөвлөгөөг батлав.
Сумын УЗАШХороо