Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулав.

2025-01-11

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ нь хамтран аймгийн ИТХ-ын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/04 албан тоотын дагуу сумын хэмжээнд Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

1.Сумын ИТХ, ЗДТГ хамтран Үндсэн хуулиал сурталчлах зорилгоор иргэд, төрийн албан хаагчдын дунд "Мэдэгтүн" , "Сахигтун" эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамж боловсруулан батлуулж  зохион байгууллаа. Нийт 10 иргэд төрийн албан хаагчид оролцсоноос иргэдийн дундах уралдаанд 1-р багийн иргэн С.Түвшинжаргал, төрийн албан хаагчдын дундах уралдаанд 1-р байранд ЭМТ-н бага эмч Ж.Баянмөнх, 2-р байранд ЕБС-н түүхийн багш Б.Энхбаяр /ИТХ-н төлөөлөгч/ нар шалгарч шагнаж урамшууллаа.

2. Сумын ИТХ, ЗДТГ, сумын үндэсний бөхийн холбоотой хамтран 32 бөхийн барилдааныг 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр зохион байгууллаа.  Ивээн тэтгэгчээр Бүгдгэгээн өгөөмөр ХХК-ны захирал Г.Ганхуяг, мөрөн сумын ЗДТГ-н мэргэжилтэн Д.Ганхүү нар оролцлоо.

Түрүү бөхөөр Тосонцэнгэл сумын заан Пүрэвням

Үзүүр бөхөөр Төмөрбулаг сумын заан Н.Оюунбаатар /ИТх-н төлөөлөгч/

Шөвгийн 4-т Ренчинлхүмбэ сумын заан Энхбаяр

Шөвгийн 4-т Улаан -Уул сумын заан Болд нар түрүүлж үзүүрлэсэн байна.

Шагналыг сумын ИТХ-н дарга Б.Мөнхтөр, сумын засаг дарга Н.Төмөрхуяг нар гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%