Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Малчдын уулзалт, хэлэлцүүлэг -2025" арга хэмжээ зохион байгуулагдав.

2025-01-17

2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сумын малчдын дундаас ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж амьдарч яваа малчдын төлөөллийг оролцуулан "Малчдын уулзалт, хэлэлцүүлэг -2025" арга хэмжээг сумын засаг дарга, түүний Тамгын газраас санаачлан төрийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уулзалтанд нийт 172 малчид, төрийн байгууллагуудын албан хаагчид, сумын удирдлагууд нийт 200 хүн оролцсон арга хэмжээ зохион байгууллагдлаа.  Уулзалтын арга хэмжээнд сумын ИТХ-ын даргын мэндчилгээний үгийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж  дамжуулж малчдад мэндчилгээг хүргэлээ. Мөн малчдын чуулга уулзалт-2025 арга хэмжээг тохиолдуулан ажил үйлсээрээ манлайлж, хүмүүнлэгийн үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан зарим малчдыг Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Хариуцлагатай малчин" шагналаар 1 дүгээр багийн малчин Ч.Энхтайван, 2 дугаар багийн малчин Дашдэмбэрэлийн Ганхуяг, 3 дугаар багийн малчин Жигжидсүрэнгийн Ганхөлөг, 4 дүгээр багийн малчин Дамдингийн Даваабат, 5 дугаар багийн малчин Сандуйжавын Дорждагва нарыг шагнасан.

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн шагнал:

1.Алтан өргөмжлөл- Маанийн Даваахүү, Хөрөнгөө Хашчулуун

2.Мөнгөн өргөмжлөл-Хорлоогийн Хүрэлбаатар, Баярын Энхдалай

3.Энэрэл алтан медалиар Лхамсүрэнгийн Нэргүй, Мунын Пүрэвбат, Дугаржавын Дэлгэрмөрөн

4.Нигүүсэл мөнгөн медалиар Даваажавын Урантуяа, Данаажавын  Мөнхбаатар, Тэрбишийн Батмөнх, Бат-Очирын Батхуяг

5.Тэргүүний залуу алтан медалиар Маанийн Энхбаяр,  Пэрэнлэйжамцын Мөнхбаатар, Одончимэгийн Даваадорж нарыг тус тус шагнаж урамшуулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны жилийн ажлын төлөвлөгөөний дагуу 1 дүгээр улиралд "Иргэдээ сонсох өдөр" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснийг "Малчдын уулзалт, хэлэлцүүлэг -2025" арга хэмжээтэй  хамтатган зохион байгуулж  иргэдийн  санал  хүсэлтийг  сонсож  ажиллаа.

ИТХ-ын ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%