2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуягаар ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар багт ажиллаж нийт 156 малчин өрхөөр орж 360 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь иргэдэд хүргэх, малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж ажиллаа. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн төвийн эх баригч бага эмч С.Болорсайхан/ИТХ-н төлөөлөгч/, Нийгмийн даатгалын байцаагч Д.Чимэдбальдир, Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Э.Мөнгөнзагас, Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир, ЕБС-н насан туршийн боловсролын багш Д.Цэвэлсүрэн жолооч Н.Батпүрэв, Түмэнжаргал нарын хамт багт ажиллаж малчдын санал бодлыг сонсож цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэж ажилласан. Өрх бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн ба ахмад настан 10, няхай хүүхэд 3, жирэмсэн 4 эх, шинээр 2 эхийг жирэмсэний хяналтанд авч иргэдэд нэн шаардлагатай эмээр үйлчилсэн байна.
ИТХ-н ажлын алба