2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 01 дүгээр хурал ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд: ИТХ-н дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, зөвлөлийн гишүүн ИТХ-н төлөөлөгч Б.Энхбаяр, А.Оюунчимэг нар хуралд оролцов. Хурлын ирц 60%-тай байв. Зөвлөлийн гишүүн Н.Бямбачулуун, Ж.Лхагважав нар хурлаас чөлөө авсан байна. Өнөөдрийн Зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлын дэгийн төсөл танилцуулж санал авах
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийн хариуцан ажиллах ажил үүргийн чиглэл, хуваарийн төсөл танилцуулж санал авах
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг танилцуулах
4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр улирлын буюу ээлжит IV хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах
Шийдвэрлэсэн нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн дэг болон ажил үүргийн чиглэл хуваарийг батлав.
2. ИТХ-ын 2025 оны 01 дүгээр улирлын буюу ээлжит IV хуралдааны товыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар тогтов.
3. ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмж оруулан хэлэлцэх асуудлыг батлав.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг нэмж тусгав.
ИТХ-ын ажлын алба