Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2025 оны 01 дүгээр хурал болов.

2025-01-27

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 01 дүгээр хурал 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд ГХУАСЗС-н тэргүүн Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш, ГХУАСЗСЗ-н гишүүд М.Нямдэлгэр/соёлын төвийн эрхлэгч/, Д.Хишигсайхан/Байгаль орчны мэргэжилтэн/, П.Ганчимэг/Хууль эрх зүйн мэргэжилтэн, А.Амаржаргал/Цэцэрлэгийн эрхлэгч/, /, Н.Мөнх-Эрдэнэ/4-р багийн Засаг дарга/, Ж.Нямханд/ХАА-н тасгийн мэргэжилтэн/, Б.Пунцагбалжир/5-р багийн Засаг дарга/, Д.Очирбат/2-р багийн Засаг дарга/, Л.Цэдэндамба/Н.Оюунбаатар /1-р багийн Засаг дарга/, М.Мягмар/сургуулийн нийгмийн ажилтан/, Д.Өлзийсайхан/ЗДТГ-н нийгмийн бодлогын мэргэжилтэн/, Ц.Ууганбаяр/тээвэр зохицуулалтын байцаагч/ нар хурал оролцов. ГХУСАЗСЗ-н гишүүдээс Ц.Баярцэнгэл, О.Оюунбаатар, Д.Мэнджаргал, Б.Дагвасүмбэрэл нар хуралд оролцсонгүй. Хурлын  ирц 7601%-тай байв. Хурлаар дараах асуудлын хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1.Төмөрбулаг суманд 2024 онд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн бүрэлдэхүүний тухай мэдээлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаврын талаарх мэдээлэл

2.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай "Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай" албан мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэх арга хэмжээний тухай

3.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2025 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай

Сумын ГХУСАЗСЗөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%