Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болов.

2025-01-28

2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж сумаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нямханд, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцлоо. Уг зөвлөгөөнөөр 2024 оны ажлаа дүгнэж шилдэг сум, хэлтэс агентлагуудыг шалгаруулж шагнаж урамшууллаа.  2025 оныг Хөвсгөл аймаг нь "Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих " жил болгон зарласантай холбогдуулж нэрлэсэн жилийн нээлтийг хийж, 2025 онд  хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг дарга сумдын Засаг даргатай гэрээг байгууллан ажилласан. 2024 оны ажлаар ЗДТГ-нь аймагтаа 3 дугаар байранд орж шагнуулсан байна. Тус өдөр нь аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-н дарга, нарийн бичгийн дарга нарын салбарын сургалтыг хийж ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.

ИТХ-н ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%