Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал болов.

2025-01-31

2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ИТХ-ны төлөөлөгч бөгөөд  Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир, ИТХ-ын төлөөлөгч  Н.Мөнх-Эрдэнэ, А.Оюунчимэг, Ж.Лхагважав, Б.Энхбаяр, С.Болорсайхан, Г.Бямбасүрэн,  Д.Очирбат,  Д.Нямсүрэн,  Л.Бат-Эрдэнэ нар оролцов. Хурлын ирц 57,1 %-тай байв. Зөвлөл, хороодын өргөтгөсөн хуралд  ЗДТГ-ын дарга Г.Нямханд, ЕБС-н захирал Д.Мягмармаа, ЭМТ-н дарга Д.Мэнджаргал, Соёлын төвийн дарга М.Нямдэлгэр, байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан, Хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг, нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд:

Зөвлөл, хороодын хурлаар  хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаас:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын хурлын дэгийн төсөл танилцуулж батлав.

2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын 2025 оны төлөвлөгөөг батлав.

3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр улирлын буюу ээлжит IV хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцав.Үүнд:

3.1.Сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

3.2.Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах товыг тогтов.

3.3.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй  танилцав.

3.4.Суманд 2024-2030 онд хэрэгжүүлэх "Мал аж ахуйн стратеги төлөвлөгөө"-ний мэдээлэлтэй танилцав.

3.5.Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.

3.6.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцав.

ИТХ-н даргын эрх хэмжээний хүрээнд ээлжит IV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж 2 асуудлыг хэлэлцүүлэхээр танилцуулж  оруулахаар боллоо.

ИТХ-ын ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5411
3968 / 73%
904 / 17%
261 / 5%
278 / 5%