Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болов. Хуралд: ИТХ-н дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч С.Болорсайхан, Д.Нямсүрэн, Н.Оюунбаатар, Б.Энхбаяр, Ч.Жадамба, Д.Очирбат, А.Оюунчимэг, Г.Бямбасүрэн, Т.Пүрэв-Очир, Н.Төмөрхуяг, Л.Бат-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Ц.Нямханд, Ж.Лхагважав, М.Мягмар, М.Оюунсүрэн нар оролцов. Хуралд 17 төлөөлөгч оролцож, төлөөлөгч Н.Бямбачулуун, О.Даваадорж нар чөлөө авсан байна. Хурлын ирц 80,9%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж батлах тухай
2.Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
3.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх
4.Суманд 2024-2030 онд хэрэгжүүлэх "Мал аж ахуйн стратеги төлөвлөгөө"-ний 2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх
5.Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэж, 2025 оны төлөвлөгөө батлах тухай
6.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах
7.Газар зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай болон атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх саналын тухай
8.2025 онд Хөвсгөл аймагт нэрлэсэн жилийн ажлын хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
ИТХ-ын ажлын алба