Төмөрбулаг сумаас мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 17 -р жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх Модон могой жилийн босгон дээр аймгийн аварга малчнаар тодорсон 1 дүгээр багийн малчин Ж.Батбаяр, эхнэр Т.Цэрэнчимэг, 2 дугаар багийн малчин Д.Даваадалай, эхнэр Д.Эрдэнэчимэг, 3 дугаар багийн малчин Т.Батхуяг эхнэр Т.Батжаргал, 3 дугаар багийн малчин М.Пүрэвбат эхнэр Д.Лхагвасүрэн, 4 дүгээр багийн малчин Б.Батхуяг эхнэр А.Шагдар, 5 дугаар багийн малчин Б.Оюун, "Алтан унаганы эзнээр 2 дугаар багийн малчин Х.Ганбат, 3 дугаар багийн малчин Т.Батхуяг нарт шагналыг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг, аймгийн ИТХ-н төлөөлөгч Д.Батбаяр, сумын ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир, багуудын засаг дарга нар шагналыг гардуулан өглөө.