Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Амьдрах орчноо сайжруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил" нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагаа болов.

2025-03-17

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2025 оныг "Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан сумын хэмжээнд нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд сумын ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагууд, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын ОНХ, аймгийн ХХААГ-н мэргэжилтэн, ард иргэдийн төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд нэрлэсэн жилийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөөг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг,  Дөлхийн зөн Монгол ОУБ-ын ОНХ ажилтан Э.Эрдэнэсүрэн,  аймгийн ХХААГ-ын ХЖДҮХАҮХ мэргэжилтэн Н.Даариймаа, сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн Ж.Нямханд нар мэдээлэл өгч ажиллаа. Нийт  70 хүн хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%