2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал багийн төвийн соёлын төвд боллоо. Хуралд 4 дүгээр багийн нийт 75 иргэн оролцлоо. Сумын ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн, нийгмийн даатгалын байцаагч Чимэдбальдир, багийн иргэд хуралд оролцов. Хурлаар дараах асуудлыг танилцуулж ажиллаа. Үүнд:
1.Багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагчийг сонгох ажлыг хийж багийн иргэн ИТХ-ын төлөөлөгч Ц.Нямханд хуралдаан даргалагчаар сонгогдлоо.
2.Сумын ИТХ-н дарга, сумын Засаг дарга нар цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч ажиллав.
3.ОНХС-н хөрөнгөөр 2024 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, 2025 онд хийгдэх ажлын талаар сумын санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн мэдээлэл хийлээ.
4.Нийгмийн даатгалын байцаагч Чимэдбальдир нийгмийн даатгалын хуулийн талаар мэдээлэл хүргэлээ.
5.Багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ хийж хэрэгжүүлжбуй ажлынхаа талаар тайлангаа танилцуулав.
6.Төрийн одон медальд тодорхойлох тухай асуудлыг хуралдаан даргалагч, багийн Засаг дарга нар танилцуулж ажиллаа.
Сумын соёлын төвөөс соёлын үйлчилгээг үзүүлж ажилласан байна. 4 дүгээр багийн шиф байгууллага болох Ерөнхий боловсрол сургуулийн албан хаагчид иргэдэд үйлчилж ажиллаа.
ИТХ-ын ажлын алба