Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төмөрбулаг сумын 2 дугаар багийн БИНХурал болов.

2025-03-28

2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 дугаар багийн төв дээр багийн иргэдийн Нийтийн хурал боллоо. Хуралд багийн нийт 67 иргэд оролцсон байна. Багийн хуралд сумын  Засаг дарга  Н.Төмөрхуяг, багийн Засаг дарга Д.Очирбат, багийн хуралдаан даргалагч Э.Батхуяг нар оролцож хурал зохион байгууллаа. Хурлаар багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагчийг шинээр сонгох ажлыг зохион байгуулж  Э.Батхуяг хуралдаан даргалагчаар сонгогдсон байна. Сумын Засаг дарга цаг үеийн байдлаар мэдээлэл хийж, сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мөн мэдээлэл өгч ажиллаа. Багийн Засаг дарга хийсэн ажлын тайлангаа танилцуулж ажиллав.

Хуралд 2 дугаар багийн шиф байгууллага Чандмань хүүхдийн цэцэрлэгийн хамт олон оролцож халуун хоол цайгаар үйлчилж, соёлын төвийн хамт олон соёлын үйлчилгээг үзүүлж ажиллаа.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5411
3968 / 73%
904 / 17%
261 / 5%
278 / 5%