2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурал багийн соёлын төвд болов. Хурал багийн иргэд, сумын Засаг дарга, багийн Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид, соёлын төвийн албан хаагчид оролцлоо. Хурлаар сумын Засаг дарга цаг үеийн болон сумын 100 жилийн ой болохтой холбогдуулан тодорхой мэдээлэл өгч ажиллаа. Багийн хурлаар багийн засаг дарга хийсэн ажлын товч тайлангаа танилцуулж БИНХ-ын хуралдаан даргалагчийг сонгох ажлыг зохион байгуулж хуралдаан даргалагчаар Э.Баяндорж сонгогдсон байна. Үүнд:
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
1.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгох үйл ажиллагааг зохион байгуулж 4 иргэн нэр дэвшсэнээс олонхын саналаар Э.Баяндоржийг сонгосон.
2.Сумын Орон нутгийн хөгжлйин сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр аргар хэмжээний гүйцэтгэл үр дүнгийн талаар болон 2025 онд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл хөтөлбөр арга хэмжээний талаар Санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн тайлан мэдээлэл хийв.
3.Багийн Засаг даргын сонгогдсоноос хойшхи хугацаанд хийсэн ажлын тайлан мэдээллийг Засаг дарга Л.Цэдэндамба танилцуулав.
4.Төрийн одон медальд болон бусад шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэв.
5.Төмөрбулаг сумын 100 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар сумын Засаг дарга Н.Төмөрхуяг мэдээлэл хийв.
ЗДТГ-ын албан хаагчид иргэдэд халуун хоол цайгаар үйлчилж, соёлын төвийн болон ЗДТГ-ын албан хаагчид соёлын үйлчилгээг үзүүллээ.
ИТХ-ын ажлын алба