Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болов.

2025-03-30

2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал сумын соёлын төвд 20 цагт эхлэв. Хуралд багийн 172 иргэн оролцлоо. Хуралд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш, багийн Засаг дарга Н.Оюунбаатар, санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн нар оролцож цаг үеийн болон сумын 100 жилийн ойг болохтой холбогдуулан мэдээлэл хийж ажиллаа.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:

1 Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох үйл ажиллагааг зохион байгуулж нийт 8  иргэн нэр дэвшсэнээс хамгийн олон хүний санал авсан С.Түвшинжаргалыг хуралдаан даргалагчаар сонголоо.

2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, араг хэмжээ түүний гүйцэтгэл, үр дүнгийн болон 2025 онд хэрэгжих хөтөлбөр төсөл арга хэмжээний талаар санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн мэдээлэл хийв.

3.Багийн Засаг даргын сонгогдсоноос хойшхи хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг багийн Засаг дарга Н.Оюунбаатар танилцууллаа.

4.Төрийн одон медаль болон бусад шагналд тодорхойлох тухай асуудлыг хуралдаан даргалагч М.Магсаржалам танилцуулав.

5.Бусад асуудлын хүрээнд ИТХ-н мэргэжилтэн Т.Тэрбиш мэдээлэл өгч ажиллаа.

6.Төмөрбулаг сумын 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх  ажлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

1 дүгээр багийн шиф байгууллага болох сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон нь халуун хоол цайгаар үйлчилж, мөн соёлын үйлчилгээг үзүүлж ажилласан байна.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%