2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал сумын соёлын төвд боллоо. Хуралд 5 дугаар багийн өрхийн төлөөлөл 69 иргэн оролцлоо. Хуралд ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн, багийн Засаг дарга Б.Пунцагбалжир, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох, чөлөөлөх тухай-Асуудлыг багийн Засаг дарга Б.Пунцагбалжир танилцууллаа. Хуралдаан даргалагчаар Ч.Цэдэвсүрэн сонгогдсон байна.
2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээ түүний гүйцэтгэл, үр дүнгийн талаар болон 2025 онд хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний явцын үр дүн, хэрэгжилтийн талаар санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн мэдээлэл хийв.
3.Багийн Засаг даргын сонгогдсоноос хойшхи хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл- Тайланг багийн Засаг дарга Б.Пунцагбалжир танилцуулав.
4.Төрийн одон медальд болон бусад шагналд иргэдийг тодорхойлох тухай асуудлыг багийн Засаг дарга танилцуулав.
5.Төмөрбулаг сумын 2025 онд тохиох 100 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний танилцуулга мэдээллийг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцууллаа.
5 дугаар багийн шиф байгууллага болох соёлын төвийн хамт олон иргэдэд халуун хоол цайгаар үйлчлэн соёлын үйлчилгээг үзүүлж ажилласан байна.
ИТХ-ын ажлын алба