Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт болов.

2025-04-14

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сумын соёлын төвд Гамшгаас хамгаалах чиглэлээр "Эрсдэлийн үнэлгээ" хийх аргачлалын дагуу сургалт хийгдэв. Сургалтыг аймгийн Онцгой байдлын газрын  ахлах  ахлагч Чүлтэм зохион байгуулж сургалтанд  ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн  Т.Тэрбиш, ИТХ-ын төлөөлөгч Н.Оюунбаатар, Т.Пүрэв-Очир, Д.Очирбат, Н.Мөнх-Эрдэнэ, М.Мягмар, ЗДТГ, Чандмань хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Сургалтыг гамшгийн эрсдлийн талаар сургагч багшаар бэлтгэгдсэн Засаг даргын орлогч  Т.Пүрэв-Очир  гамшгийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг өглөө. Мөн сургалтанд хамрагдсан албан хаагчид 5 баг хуваагдан сумын хэмжээнд үүсч байсан гамшгийн төрөл дээр гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж ажиллаа.

 

                                                                     ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%