2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр багуудын иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагч нартай уулзах уулзалтыг сумын Засаг даргын өрөөнд зохион байгуулав. Уулзалтанд ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, 1 дүгээр багийн ИНХ-ын хуралдаан даргалагч С.Түвшинжаргал, 2 дугаар багийн ИНХ-ын хуралдаан даргалагч Э.Батхуяг, 3 дугаар багийн ИНХ-ын хуралдаан даргалагч Э.Баяндорж, 5 дугаар багийн ИНХ-ын хуралдаан даргалагч Ч.Цэдэвсүрэн нар оролцов. Уулзалтаар сумын удирдлагууд сум орон нутгийн цаг үеийн мэдээллийг өгч цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар заавар зөвлөмж өгч ажиллаа. Мөн сумын ИТХ-ын ажлын албанаас цаашид хийх ажлын чиглэл болон хуралдаан даргалагч нарын ажлын чиг үүргийн талаар ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар мэдээлэл өгч ажиллаа.
ИТХ-ын ажлын алба