Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал болов.

2025-04-16

2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 03 дугаар хурал боллоо. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, Зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав, А.Оюунчимэг, Б.Энхбаяр, М.Мягмар нар оролцов. Хурлын ирц 100 хувьтай байв. Зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 

1.Сумын Соёлын төвийн байгууллагын 2024 оны ажлын тайлан хэлэлцэх- Асуудлыг соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр танилцуулав.

2.Сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг ЗДТГ-ын дарга Г.Нямханд танилцуулав.

3.Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагын 202,4 оны жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг ЭМТ-н дарга Д.Мэнджаргал танилцуулав.

4.Орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтийн 2025 оны эхний улирлын тайлан хэлэлцэх-Асуудлыг татварын байцаагч Б.Ёндон самбуу танилцуулав.

5.Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны үйл ажиллагаанд болон 2025 оны төлөвлөлт, худалдан авах ажиллагаанд хяналт, шалгалт явуулсан үр дүнгийн тухай тайлан- Асуудлыг Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир танилцуулав.

6.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийсэн үр дүнгийн тухай тайлан- Асуудлыг ИТХ-ын дарга Б.Мөнхтөр танилцуулав.

                                                  ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%