Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал болов.

2025-06-06

          2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд сумын ИТХ-ын зөвлөлийн 04 дүгээр хурал хуралдлаа. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч А.Оюунчимэг, Б.Энхбаяр, М.Мягмар, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Зөвлөлийн хурлын ирц 80 хувьтай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар улирлын буюу ээлжит V хуралдааны товыг  06 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар товыг тогтоож , хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлав.

1.1.Сумын баяр наадмын төсөв, дүрэм батлах тухай

1.2."Төмөрбулаг 100 жил- 100 бүтээлч ажил" төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

1.3."Хоггүй цэвэрхэн Төмөрбулаг" хөтөлбөрийн 2024-2025 оны 2 дугаар улирлын тайлан хэлэлцэх

1.4."Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөний 2024-2025 оны 2 дугаар улирлын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

1.5.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах

1.6.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын тайлангийн дүгнэлт сонсох

1.7.Сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах

2.Сумын 2025 оны төсвөөр зохион байгуулсан худалдан авах ажиллагааны явцын гүйцэтгэл, үр дүнгийн талаар- Асуудлыг Санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%