Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 03 дугаар хурал болов.

2025-05-21

2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш, зөвлөлийн гишүүд ЗДТГ-ын дарга Г.Нямханд, цэцэрлэгийн эрхлэгч  А.Амаржаргал, ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд, сургуулийн захирал Д.Мягмармаа,  нийгмийн ажилтан М.Мягмар, соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр, Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мэнджаргал, 2 дугаар багийн Засаг дарга Д.Очирбат, 3 дугаар багийн Засаг дарга Л.Цэдэндамба, 5 дугаар багийн Засаг дарга Б.Пунцагбалжир, 4 дүгээр багийн засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ, байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан нар оролцов. Хурлын ирц 75 хувьтай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1.Суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох дээд шатны байгууллагаас ирүүлсэн удирдамж, зөвлөмж, түүний хэрэгжилтийн талаар- Асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж танилцуулав.

2."Байгалиа хамгаалья" аяны хэрэгжилтийн тайлан- Асуудлыг байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.

3.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх "Сэргийлье, хамгаалья" аяны хэрэгжилтийн тухай- Асуудлыг байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.

4.Сургууль төгсөлтийн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай-Асуудлыг сургуулийн захирал Д.Мягмармаа, нийгмийн ажилтан М.Мягмар нар танилцуулав.

5.Бусад асуудал

Сумын ГХУСАЗСЗөвлөл, ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%