2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал зохион байгуулагдлаа. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш, ИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрхуяг, Ж.Лхагважав, С.Болорсайхан, Л.Бат-Эрдэнэ, М.Мягмар, М.Оюунсүрэн, Г.Бямбасүрэн, Д.Очирбат, Н.Оюунбаатар нар оролцов. Хурлын ирц 60 хувьтай байв. Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Зөвлөл, хороодын хурлаар 3 асуудлыг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өглөө.
1.1.Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд 2025 оны эхний 6 сард хийсэн хяналт, шалгалтын үр дүнгийн тухай тайлан-Асуудлыг ХАА-ын тасгийн мэргэжилтэн А.Бадамханд танилцуулав.
1.2.Суманд "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ын хэрэгжилтийн тайлан хэлэлцэв.-Тайланг ХАА-н тасгийн бэлчээр хариуцсан мэргэжилтэн А.Бадамханд танилцуулав.
1.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Ариутгал халдваргүйтлийн арга хэмжээ зохион байгуулах тухай" 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан- Тайланг Эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонбаяр танилцуулав.
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар удирлыг буюу ээлжит V дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцаж чиглэл өгөн ажиллав.Үүнд:
2.1.Сумын баяр наадмын төсөв, дүрэм батлах тухай-Асуудлыг санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
2.2."Төмөрбулаг 100 жил- 100 бүтээлч ажил" төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан- Тайланг ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан танилцуулав.
2.3."Хоггүй цэвэрхэн Төмөрбулаг" хөтөлбөрийн 2024-2025 оны 2 дугаар улирлын хэрэгжилтийн тайлан- Тайланг байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.
2.4."Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөний 2024-2025 оны 2 дугаар улирлын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх-Тайланг Байгаль орчн мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.
2.5.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах- Асуудлыг санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
2.6.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын тайлангийн дүгнэлт сонсох- Асуудлыг Санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
2.7.Сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах- Асуудлыг ХАА-ын тасгийн мэргэжилтэн Д.Сайнбаяр танилцуулав.
2.8.Сумын Засаг даргаас хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулах асуудлыг талаар танилцууллаа.
ИТХ-ын ажлын алба