Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит V хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хурлын ирц 76,2% -тай байв. Хуралд оролцсон: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш, ИТХ-ын төлөөлөгч С.Болорсайхан, Н.Мөнх-Эрдэнэ, М.Оюунсүрэн, Ж.Лхагважав, Ц.Нямханд, М.Мягмар, А.Оюунчимэг, Д.Очирбат, Г.Бямбасүрэн, Л.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Эрдэнэ, Н.Оюунбаатар, Т.Пүрэв-Очир, Н.Төмөрхуяг, Ч.Жадамба нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сумын баяр наадмын төсөв батлах
2."Төмөрбулаг 100 жил-100 бүтээлч ажил" төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг Санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
3."Хоггүй цэвэрхэн Төмөрбулаг" хөтөлбөрийн 2024-2025 оны 2 дугаар улирлын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх-Асуудлыг Байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.
4."Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөний 2024-2025 оны 2 дугаар улирлын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг Байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.
5.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах- Асуудлыг санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
6.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын тайлангийн дүгнэлт сонсох- Танилцуулсан нь Г.Бямбасүрэн
7.Сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах- Асуудлыг сумын Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир танилцуулав.
8.Тогтоол хүчингүйд тооцох тухай- Танилцуулсан нь ИТХ-ын дарга Б.Мөнхтөр
9.Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай- Асуудлыг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцуулав.
10.Сумын эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай- Асуудлыг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцуулав.
ИТХ-ын ажлын алба