2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 7 дахь удаагийн хурал хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбаяр, А.Оюунчимэг, М.Мягмар нар оролцов. Хурлын ирц 80 хувьтай байв. Хуралд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч ажиллав. Үүнд:
1.Аймаг, сумын ИТХ-аас 2025 онд гаргасан тогтоол, шийдвэрийн эхний хагас жилийн хэрэгжилтийн тайлан-Танилцуулсан нь ЗДТГ-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан
2.Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн ажлын тайлан, сургалтын чанар ахиц, үр дүнгийн талаар мөн 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, үр дүнгийн тухай- Танилцуулсан нь: ЕБС-н нийгмийн ажилтан М.Мягмар
3.Сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2024-2025 оны хичээлийн жилийн ажлын тайлан, сургалтын чанар ахиц үр дүн болон 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, үр дүнгийн талаар- Асуудлыг танилцуулсан нь Цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал
4.Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан- Асуудлыг танилцуулсан нь: Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА