2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сумын хэмжээнд олон улсын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн ба уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг нар оролцов. Тус арга хэмжээний хүрээнд Намрын ногоон өдрүүд арга хэмжээг зохион байгуулж өрхийн үйлдвэрлэгчид өргөнөөр оролцлоо. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж байгаа 2, 3, 4 дүгээр багийн 6 иргэнийг ИТХ-ын дарга шагнаж урамшууллаа.