2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төсөл" бүсчилсэн арга хэмжээний хүрээнд: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төслийн баг хамт олонтой хамтран 3 чиглэлээр сургалтыг төслийн менежер Г.Мөнхзул, сэтгэл зүйч Э.Бямбасүрэн, Д.Мөнхмаа, аймгийн ИТХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Болдбаатар нар зохион байгууллаа. Сургалтанд орон нутгийн иргэдийн төлөөлөл, төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчдыг хамрууллаа. Үүнд:
1. Төрийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 65 хүнд нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг тэгш хүртээмжтэй, цогц хэлбэрээр олгох, эрүүл амьдралын хэв маягыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтыг хийсэн.
2.Ахлах ангийн нийт сурагчдад мөн сургалт хийсэн.
3."Active time" залуучуудын хөтөлбөрийн хүрээнд сумын залуу малчин 5, төрийн үйлчилгээний албан хаагч 5, Төрийн удирдах албан тушаалтан 5, хувиараа хөдөлмөр эрхлэгч 5 залуу нийт 20 залуучуудад сургалтыг зохион байгууллаа.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА







