Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд. ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч зөвлөлийн гишүүд Ж.Лхагважав, А.Оюунчимэг, Б.Энхбаяр, М.Мягмар нар оролцов. Хуралд ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцлоо. Хурлын ирц 100% байв.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит VIII хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлав. Асуудлыг хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын дарга Б.Мөнхтөр
2.Суманд 2025 оны эхний 10 сард гарсан гэмт хэрэг, зөрчлийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай-Асуудлыг хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын дарга Б.Мөнхтөр
ИТХ-ЫН АЛБА

