Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумдын ИТХ-ын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдлаа.

2025-11-06

2025 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайлал хөтөлбөрийн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор сургалтыг зохион байгуулж  оролцлоо.

Нэг.Сургалтаар:

1.Ажлын албаны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, дотоод менежментийн үр ашгийг дээшлүүлэх ур чадвар олгох

2.Сумдын ИТХ-ын тэргүүн туршлагыг солилцох, ажлын албыг хамтын ажиллагаанд суурилсан, үр дүнтэй хариуцлагатай баг болгон төлөвшүүлэх-Энэ чиглэлээр Цагаан-Уул, Их-уул, Чандмань-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын ажлын албанаас мэдээлэл хийлээ. 

3.Аймаг, сумдын ИТХ-ын бүрэн эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

4.Аймгийн хэмжээнд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өглөө.

5.Иргэдтэй харилцах, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах арга зүйд суралцах чиглэлээр арга зүйн зөвлөгөөг өгсөн.

Хоёр.Туршлага солилцох ажлын хүрээнд Мөрөн сумын ИТХ-ын ажлын албаны ажилтай биечлэн танилцаж туршлага солилцлоо.

Гурав.Сумдын ИТХ-н ажилтнуудын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан бүсээрээ хамтран гар бөмбөгийн тэмцээнд оролцож  "Тэргүүн байр"-ыг эзэлсэн.

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9115
7450 / 82%
1031 / 11%
303 / 3%
331 / 4%