Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын мэдээллээс

2025-11-07

          2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутанд багийн иргэдийн Нийтийн 04 дүгээр хуралдаан багийн соёлын төвд болов. Хуралд:Багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагч Э.Баяндорж, багийн Засаг дарга Л.Цэдэндамба, зөвлөлийн гишүүд, багийн 28 өрхийн төлөөлөл 28 иргэн хуралд оролцсон байна. Багийн иргэдийн Нийтийн хуралд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, мал эмнэлгийн улсын байцаагч Ж.Нямханд нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Газар зохион байгуулалтын талаар-Асуудлыг хуралдаан даргалагч танилцуулав.

2.Багийн Засаг даргын 2025 оны эхний 10 сард хийсэн ажлын тайлан сонсох- Тайланг багийн Засаг дарга Л.Цэдэндамба тавив.

3.Бусад асуудал

Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, мал эмнэлгийн улсын байцаагч Ж.Нямханд, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал нар мэдээлэл хийв.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9115
7450 / 82%
1031 / 11%
303 / 3%
331 / 4%